УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, үг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улс, монгол үндэстнийг дэлхий дахинд сурталчлан таниулахад монгол судлал чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотгоод, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт монгол судлалын асуудлыг онцгойлон тусгаж, залуу монгол судлаачдад тэтгэлэг олгох, монгол судлаачдыг шагнаж урамшуулах, тэдний судалгаа шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлүүлэх, олон улсад байгаа монгол судлалын төв болон монгол соёлын төвүүдтэй хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх талаар онцгой анхаарч байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн монгол судлалын салбаруудыг төрөлжүүлэх, хоорондын уялдаа, хамтын ажиллагааг дэмжих, цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор судлаачдад олгодог тэтгэлгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, Парламентын нэрэмжит тэтгэлэг олгох болсныг дуулгалаа. Энэ үеэр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан, монгол туургатны соёлын өв уламжлалыг сэргээн баяжуулах үйлсэд онцлох хувь нэмэр оруулсан, дэлхийн соёл, шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын сонгодог бүтээлийг монгол хэл рүү орчуулсан, монголын утга зохиол, соёлын үнэт дурсгал, эх бичгийг дэлхий нийтийн хүртээл болгоход онцгой хувь нэмэр оруулсан монгол судлаачдад Их эрдэмтдийн нэрэмжит шагналыг гардуулсан юм.
Тэртээ 1959 онд анх Улаанбаатар хотноо дэлхийн өнцөг булан бүрээс монгол судлалын салбар, чиглэлээр судалгаа, бүтээлээ туурвидаг эрдэмтэн, судлаачид хуралдаж, үр дүн, ололт амжилт, шинэ санаачилгаа хуваалцаж байсан түүхтэй. Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, Төв Ази, Евроази, Дотоод Ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны ажил эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар ажиллаж байна. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн их хуралд нийт 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач оролцож, Монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг утга зохиол, нийгэм эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан хэлэлцүүлж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ