Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АНУ эдийн засгийн тогтворгүй байдлаас гарахын тулд инфляцын түвшнийг бууруулах арга хэмжээ авч байсан. 2022 оны эхний хагас жилийн байдлаар инфляцын түвшин 9,1 хувьд хүрч, олон жилийн дунджаас давсан үзүүлэлт болоод байсан юм.
Иймд АНУ-ын төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ сар бүр өсгөх бодлого баримталж, инфляцын түвшнийг бууруулж эхэлсэн. Өнгөрсөн зургаадугаар сард гэхэд инфляцын түвшин 3 хувь болж, сүүлийн хоёр жилийн дунджаас хамгийн бага түвшинд тооцогдож байсан бол долоодугаар сарын эцэст инфляц 3,2 хувь болж өссөн гэдгийг Холбооны нөөцийн сангаас зарлалаа. Хэдийгээр инфляцын түвшин өссөн ч алсдаа эерэг нөлөөтэй гэж АНУ-ын эдийн засагчид үзэж байна.
Мөн инфляцын түвшин 0,2 хувиар өсөхөд үл хөдлөх хөрөнгө болон машины даатгалын өртөг нэмэгдсэн, мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь нөлөөлсөн гэж АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас тайлбарлаж байна. Инфляцын түвшин долоодугаар сард өснө гэдгийг таамаглаж байсан ч 0.2 хувиар өссөн нь шинжээчдийн хүлээлтээс бага байгаа учир эерэг өсөлт боллоо гэж үзэж байгаа юм.
HSBS хөрөнгийн удирдлагын компанийн макро эдийн засаг, хөрөнгө оруулалтын шинжээч Хуссейн Мехдигийн үзэж байгаагаар инфляцын одоогийн түвшин зөв замаараа явж байна” гэсэн бол Харвардын их сургуулийн эдийн засагч Жэйсон Фурман инфляцын өсөлтийг сайн мэдээ гэж дүгнэжээ. Өнгөрөгч долоодугаар сард Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ 5,25 хувь болгон өсгөсөн. Энэ нь сүүлийн 22 жил дэх хамгийн өндөр бодлогын хүү гэж мэдээлж байсан. Зорилго нь алсдаа инфляцыг 2 хувьд хүргэж барих юм.
Гэхдээ энэ удаагийн инфляцын өсөлт харьцангуй бага байгаа нь цаашдаа бодлогын хүүг дахиж нэмэгдүүлэх шаардлагагүй, эсвэл бууруулах боломж гэж эдийн засагчид онцолжээ. Инфляцын түвшин бага хэмжээгээр өссөнтэй зэрэгцэн ирэх саруудад үл хөдлөх хөрөнгийн үнэ, түрээсийн үнийн хөөргөдөл тогтворжино гэж үзэж байгаа юм.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ