Онцгой байдлын байгууллагын “Шилдэг залуу офицер” шалгаруулах уралдааныг зохион байгуулж, шилдгээр шалгарсан алба хаагчдад шагналыг нь гардууллаа.
Шилдэг залуу офицер шалгаруулах уралдаанд нийслэл болон 21 аймгийн Онцгой байдлын газрын 68 алба хаагч оролцож, илтгэл, эссэ, цэргийн хэргийн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, буудлагын тэмцээн, сэтгэл хөдлөлийн оюун ухаан, бие бялдрын тэмцээн, багаар ажиллах чадварын тэмцээн гэсэн нийт 8 төрлөөр өрсөлдөж, мэдлэг, оюун ухаан, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Уралдаанд 32 эмэгтэй, 36 эрэгтэй алба хаагч өрсөлдсөн бөгөөд төрөл тус бүрээс эхний дөрвөн байрыг шалгаруулж, урамшууллаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн мэргэжилтэн, дэслэгч Э.Гончигдорж, дэд байрт ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, ахмад Д.Нацагдорж, гутгаар байрт Булган аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч Э.Галбадрах, тусгай байрт Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, дэслэгч Б.Пүрэвсамбуу нар шалгарсан юм.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ахлах мэргэжилтэн, дэслэгч А.Энх-Ариун, дэд байрыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Отгонбаяр, гутгаар байрыг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Батцэцэг, тусгай байрыг Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Анхзул нар эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо