Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвийн “Оюутан цэрэг”-ийн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын орлогч дарга, хурандаа Т.Галбадрах, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Р.Энхболд, Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр тэргүүтэй албаныхан оролцож, түрүүч, байлдагч нарт баяр хүргэв. Энэ өдөр хүндэт зочдын нэг нь дайчдын ар гэрийнхэн, найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгч нар байсан бөгөөд Төв аймаг болон нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нар ч мөн баяр хүргэхээр ирсэн байлаа.
Ёслолын ажиллагаа Сургалтын төвийн дарга буюу ХЗЦК-ын Химийн дарга дэд хурандаа Н.Гэрэлбадрах дэд сайд Б.Баярмагнайд “Оюутан цэрэг” сургалтынхан бүрэн жагссан талаар илтгэж, үргэлжлүүлэн дайчдын Цэргийн тангараг өргөх ажиллагааг зохион байгуулав.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай дайчдад хандаж хэлсэн үгэндээ “Эрхэм оюутан цэргүүд Та бүхэн өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж, эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хамгаалах үйл хэрэгт суралцаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа бахархал дүүрэн өргөлөө. Энэ мөчид дайчдаараа маш их бахархаж байна. Эр цэргийн тангарагтай түрүүч, байлдагч Та бүхэн энэ өдрөөс хойш өчигдрийн оюутан биш билээ. Цэргийн эрдмээс бага ч атугай суралцсан, сорилт бэрхшээлийг багаараа туулах сэтгэл зүйтэй, бие бялдар чангарч жавхаажсан, итгэл дааж үүрэг хүлээх эх орны хүү гэдгээ ухамсарлаж, үйлдэл бүхэндээ зөв эр хүн байгаарай” гэж захиад сургалтыг амжилттай зохион байгуулсан Сургалтын төвийнхөнд талархал илэрхийллээ. “Хүү төрвөл цэрэг төрлөө” гэж бэлгэшээж, хөвгүүдээ цэргийн албаа хүсэл тэмүүллийг нь үргэлж дэмждэг тэдний гэр бүлийнхнийг мөн тодотгож байсан юм.
Үүний дараа Сургалтын төвийн дарга дэд хурандаа Н.Гэрэлбадрах Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвийг түшиглэн явагдсан “Оюутан цэрэг” сургалтад 36 их, дээд сургуулийн 400 орчим залуус хамрагдаж, хоёр сарын хугацаанд өдөр бүр 10 цагийн шахуу хөтөлбөрөөр амаргүй шалгуур, бэрхшээлийг давж албаа нэр төртэй дүүргэснийг бахархалтайгаар онцоллоо. Эрчимжүүлсэн сургалтаар “Алтанбулагийн оюутан цэргүүд” хэмээх малгай дор нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн, цэргийн албаны бахархлыг өөрийн биеэр үлгэрлэж, “Мэдлээ, гүйцэтгэе” хэмээх тангарагтайгаар суралцсаныг нь ярилаа.
Мөн УБИС-ийн оюутан, байлдагч Б.Сосорбарам болон байлдагч Б.Пүрэвцэндийн ээж Н.Бямбагарав нар үг хэлсэн бөгөөд “Миний л хүү шиг цовоо сэргэлэн түрүүч, байлдагч нарыг хараад бахархаж байна. Нүдэнд чинь оч гялалзаж, нүүрэнд чинь цог золбоо гэрэлтэн жавхаажиж, бие бялдар, сэтгэл зүйн хат бат суужээ. Аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах чадалтай болсонд эх хүний хувьд үнэхээр баярлаж байна. Эр цэргээс гадна ажил амьдралаа тэгш дүүрэн аваад явчих эр хүн болгон бэлтгэжээ гэж өглөө ирчхээд бодож зогслоо. Ийм чадварлаг, төлөвшил, бэлтгэлжилттэй болгон бэлтгэсэн та бүхэндээ баярлалаа” гэсэн юм.
Ажиллагааны төгсгөлд оюутан цэргүүд цугласан олонд жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтоо сонирхуулж, ая дууны мэндчилгээ өргөж, ёслолын жагсаалаар алхсан ба Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай сургалтыг зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан зарим офицер, ахлагчийг шагнаж урамшууллаа.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ