Үерийн эрсдэлтэй бүс дэх 3000 гаруй өрхийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх тул иргэд НИТХ-аас баталсан 1000 гаруй га газраас сонгон, үерийн эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Энэ сарын 5-нд аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автан, дөрвөн хүний амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн иргэдийн ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгож байгаа.
Үерт өртсөн, газрын зөвшөөрөлгүй 46 өрхөд амьдарч буй газраас нь 2-2.5 км зайд таван га газарт нүүлгэн шилжүүлж, эхний 20 айлын гэр, дэд бүтэц, газрын гэрчилгээ, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Мөн үерээр харамсалтайгаар амиа алдсан нэг иргэний ар гэрт хоёр өрөө орон сууц өгсөн байна. Үлдсэн иргэдийн байрыг удахгүй шийдэх аж.
Таван ханатай иж бүрэн гэр зах зээлд 4-5 сая төгрөг, доторх тавилгууд нь ч тусдаа үнэлгээтэй бөгөөд үйлдвэр эрхлэгчдээсээ 30 хувийн хямдралтай үнээр худалдан авчээ.
Шинэ суурьшлын бүс учир цахилгаан, худаг, зам, нийтийн тээврийн үйлчилгээг ч шийдэж байгаа. Цахилгааныг нь 1.1 км газраас татаж, дэд өртөө, тоолууржуулалт хийхээр 21 албан хаагч найман машинтай маргааш гэхэд дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр 66 айлыг цахилгаанд холбоно.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ