Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт 2023.05.01-нд гарсан хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцож байсан 1 офицер, 4 ахлагч, 3 Хилийн Цэргийн Алба Хаагч түймэрт өртсөн. Тухайн үед маш яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн түлэгдэлтийн зэргийг тогтоож, 4 Цэргийн Алба Хаагчийг Улаанбаатар хот руу нисдэг тэргээр, үлдсэн 4 Цэргийн Албан Хаагчийг Дорнод аймгийн Бүсийн эрүүл мэндийн төв рүү тээвэрлэн холбогдох эмчилгээнүүдийг хийсэн.
Дорнод аймагт хэвтэн эмчлүүлсэн 4 Цэргийн Алба Хаагч Түлэгдэлтийн зэрэг бага байсан ба тухайн эмнэлэгтээ 14 хоног эмчлүүлээд, бүгд эргэн ажилдаа орсон.
Харин Улаанбаатар хотод эмчлүүлж байсан 1 ахлагч, 3 Хилийн Цэргийн Алба Хаагч хоёр сарын турш шат шатны эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэж, одоо биеийн байдал хэвийн байгаа аж. Тэдгээрээс 2 ХЦАХ нь албанаас чөлөөлөгдөж, 1 алба хаагч нь үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгэж байгаа бол ахлагч нь бүрэн эдгэрч эргэн албандаа оржээ.
Түймэр унтраах ажиллагаанд оролцсон:
-Цэргийн Алба Хаагчийг ХХЕГ-ын даргын 2023.05.10-ны өдрийн тушаалаар МУ-ын "Онц хилчин" цол тэмдгээр,
-Эмнэлэгийн анхны тусламжийг маш сайн үзүүлсэн эмч эмнэлгийн ажилтнуудыг "Хилийн төлөө" тэмдгээр
-Тус салбарын захирагч, ахлах дэслэгч Г.Ганхүүг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023.07.03-ний өдрийн зарлигаар "Шударга журам" медалиар тус тус шагнасан байна.
3 ХЦАХ-ийн шагналыг долдугаар сард гэр бүлийг байлцуулан олгож, бусад бүрэлдэхүүний шагналыг хилийн анги руу нь хүргүүлэн олгожээ.
Мөн Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлсэн 4 ЦАХ-ийн цаашдын шаардлагатай эмчилгээний зардалд нийт 45 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус олгоод байгаа талаар Хил Хамгаалах Ерөнхий Газар-аас мэдээллээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн