Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.142, мөрдөн байцаалтын 2267 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 71, Өмчлөх эрхийн эсрэг 41, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүний амьд явахын эсрэг 5 нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахаар хүч хэрэглэх, заналхийлэх гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн Л.А, Б.Х, Б.У нарын 16 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлийн 1, 2 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 20.16 дугаар зүйлийн 2.1 /Олон нийтийн амгалан тайван алдагдуулах/, 11.1 дүгээр зүйлийн 2.4 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 /Хүчиндэх/, 17.6 дугаар зүйлийн 2.3 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Иргэн Д.О, М.О, Г.Х нар нь орон сууцны хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны квотод хамруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 64 иргэнээс 1.063.400.000 төгрөгийг залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сүхбаатар аймгийн прокурорын газраас иргэн М.А нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн “боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, 2009 оноос Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багшаар томилогдон, ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо