Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Хотын даргад үер усны гамшигт өртсөн иргэдэд зориулсан Сөүл хотын иргэдийн чин сэтгэлийн хандивыг гардуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар талархаж буйгаа уламжилж, мөн БНСУ даяар их хэмжээний үер бууж, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, улс орны эдийн засаг болон ард иргэдэд гарз хохирол тохиосонд эмгэнэл илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Тухайлбал, байгалийн гамшгийг даван туулах, урьдчилан сэргийлэх, тэдгээрт зохицох техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх, чадавхыг бэхжүүлэх болон авто замын түгжрэлийг бууруулах, хотын өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн их багтаамжийн тээврийн хэрэгслийн техникийн оновчтой шийдэл, нийтийн тээврийн цогц хөгжүүлэлт, оновчтой сүлжээ төлөвлөлтийн шийдлийг гаргах хамтарсан судалгаа хийх, энэ чиглэлд БНСУ-ын мэргэжлийн экспертүүдийг Улаанбаатар хотод урьж ажиллуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулж соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжиллаа.
Сөүл хотын ИТХ-ын дарга Ким Хён Ги хамтын ажиллагааг бүхий талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Мөн хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр буюу хот тохижилт, инженерийн байгууламж, Ус сувгийн удирдах газар болон Геодези, усны барилга байгууламжийн газрын албан хаагчдыг үе шаттайгаар чадавхжуулахад хамтран ажиллахаар болсон юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн