Хөрш Украинд дайн болж буй энэ үед батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэхийг зорьж буй Польш улс цэрэг армийн сүр хүчээ харуулах зорилгоор нийслэл Варшав хотод мягмар гарагт томоохон цэргийн парад хийжээ.
Зэвсэгт хүчний парадыг 1920 оны Варшавын тулалдааны ойг тохиолдуулан хийсэн байна. Тухайн үед Польшийн цэргүүд Европ руу давшиж байсан большевик цэргүүдийг бутцохиж байсан түүхтэй.
“Наймдугаар сарын 15-ний өдөр бол Варшавын тулалдаанд ялалт байгуулсан баатруудад хүндэтгэл үзүүлэх, эх орноо хамгаалж буй эдүгээ цагийн дайчдад талархал илэрхийлэх өдөр төдийгүй сүр хүчээ харуулах, улс орныхоо хил хязгаарыг ямар ч эргэлзээгүйгээр хамгаалж чадах хүчирхэг зэвсэгт хүчнийг бид цогцлоон бий болгоод буйг харуулах хамгийн тохиромжтой өдөр мөн” гэдгийг Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак онцлон тэмдэглэлээ.
Польш болон НАТО-гийн эвслийн бусад улсуудын 2000 орчим цэрэг парадад оролцжээ.
Энэ үеэр 200 нэгж цэргийн техникийг үзүүлсэн ба Варшавын тэнгэрт “Black Hawk” нисдэг тэрэгнүүд, “F-16”, “FA-50” сөнөөгч онгоцнууд нисэж байлаа. Зэвсэг техникүүдийн дотор АНУ-д үйлдвэрлэсэн “M1A1 Abrams” танк, БНСУ-ын “K2” танк, “K9” өөрөө явагч их буу, артиллерийн “HIMARS” систем, агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” систем, Польшид үйлдвэрлэсэн “Borsuk” явган цэргийн байлдааны машин байв.
НАТО-гийн гишүүн Польш улс Оросын эсрэг дайнд Украиныг дэмжиж байгаа юм.
“Хууль ба шударга ёс” намын /PiS/ тэргүүлсэн тус улсын Засгийн газар байлдааны бэлэн байдлыг хангахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд танк, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, сөнөөгч онгоц худалдан авахад 16 тэрбум гаруй ам.доллар /14.6 тэрбум евро/ зарцуулжээ.
“PiS” нам энэ онд зэвсэгт хүчний бүтцийг хоёр дахин тэлж, ДНБ-ний 4 орчим хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулна гэж амлаад байгаа юм.
Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда цэрэг армийн хэрэгцээ шаардлагыг эн тэргүүнд тавьж байгаагүй өмнөх засгийн газруудыг шүүмжилжээ. “Сүүлийн найман жил бол Польшийн армийг сэргээн босгох цаг үе байлаа. Өмнө нь үүний эсрэг байр суурьтай байж, Польшийн цэргийн зардлыг танаж байсан” гэж тэрбээр хэлэв. Харин сөрөг хүчнийхний зүгээс "улс төрийн ашиг хонжоо олохын тулд цэрэг армийг ашиглаж байна" хэмээн засгийн газрыг шүүмжилжээ.
Польшт ирэх 10 дугаар сард бүх нийтийн сонгууль болох бөгөөд “PiS” нам гурав дахь удаагаа ялалт байгуулахыг эрмэлзэж байна.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо