Триполи хотын өмнөд захад зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүний тоо 27 болж нэмэгдсэн тухай "Аl Jazeera" телевиз мэдээллээ.
Мөн 160 хүн шархдаж, мөргөлдөөн болж буй дүүргээс 234 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Ливийн Үндэсний эв нэгдлийн засгийн газраас (GNU) мягмар гарагийн орой мэдэгдсэнээр, 444 дүгээр бригадын командлагч Махмуд Хамзаг Төвийг сахисан талд шилжүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Улмаар “GNU”-ийн тэргүүн Абдель Хамид Дбейба гал зогсоох тушаал өгчээ. М.Хамзаг баривчилсны дараа Триполи хотод наймдугаар сарын 14-өөс зэвсэгт мөргөлдөөн дэгджээ.
Тохиролцоонд хүрсний дараа Сук эль-Жумаа дүүргийн ахлагч нар Хамзаг "Митига" агаарын цэргийн баазад GNU -ын Жанжин штабын даргад хүлээлгэн өгсөн тухай Ливийн “Al Ahrar” телевизийн суваг мэдээлсэн байна. Түүнийг хэрхэх тухай асуудлыг мөрдөн байцаах комисс шийдвэрлэх ёстой. Гэвч командлагчийг Жанжин штабт хүлээлгэн өгсний дараа ч гэсэн Триполи хотод үе үе буун дуу гарч, мөргөлдөөн үргэлжилсээр байгаа ажээ.
Одоогийн байдлаар Ливид “de facto” хоёр засгийн газар ажиллаж байна. Тодруулбал, тус улсын зүүн нутагт парламентын бүрдүүлсэн засгийн газар ба Триполи хотод төвтэй А.Дбейба тэргүүтэй Ливийн Үндэсний эв нэгдлийн засгийн газар юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сарын 22-нд Женевийн хэлэлцээрийн дагуу НҮБ-аас тогтоосон шилжилтийн хугацаа дууссан бөгөөд үүнээс өмнө Ливи улсын ерөнхийлөгч, парламентыг сонгосон байх ёстой байв. 2021 оны 12 дугаар сард хийхээр товлосон сонгууль Үндсэн хуулийн зохицуулалт байхгүйгээс үүдэн цуцлагджээ.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ