Бангладеш улсад Денге чичрэгийн цочмог халдварт өвчлөлийн тоо эрчимтэй ихсэж байгаатай холбогдуулан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) халдвар тээгч шумуулын тоо толгойг хянах, шумуулаас хамгаалах түрхлэг, цацлага хэрэглэх, урт ханцуйтай хувцас өмсөх зэргээр халдварт өртөх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахыг уриалжээ. Зургадугаар сарын сүүлчээс эхлэн тоо, тархац нь хурдацтай газар авч буй энэ өвчний улмаас 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 7-ны дотор нийт 69,483 тохиолдол бүртгэгдэж, 327 хүн нас барж, нас баралтын хувь 0.47-д хүрсэн тухай ДЭМБ-аас баасан гаригт гаргасан тайланд дурдсан байна. Денге чичрэг өвчний тохиолдол Бангладеш улсын бүх 64 засаг захиргааны нэгжийн нутагт бүртгэгджээ.
Өнгөрсөн сард 43,854 тохиолдол бүртгэгдэж, 204 хүн нас барсан нь нийт тохиолдлын 63 хувь, нас баралтын 62 хувийг эзэлж байна. Өвчлөлийн тоо огцом өссөн нь сүүлийн таван жилд тохиолдож буй денге өвчний ноцтой дэгдэлт гэдгийг ДЭМБ анхааруулжээ. “Их хэмжээний хур тунадас орж, хэт халж, чийг ихтэй байгаа учраас Бангладеш даяар шумуул олширч, денге чичрэг өвчний тархалт нэмэгдэж байна” гэж тайланд дурджээ.
“Aedes” шумуулаар дамждаг денге чичрэг өвчин нь вирусын гаралтай цочмог халдварт өвчин бөгөөд гэнэт халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин, үе мөч өвдөх, дотор муухайрах, бөөлжих, тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ