Энэхүү задаргаагаар АТГ-аас “Нүүрсний хулгайч”-аар нэрлэгдсэн УИХ-ын гишүүдийн өгөх боломжтой хэмээн ам гарсан нэг хүнд ногдох 2522 ширхэг хувьцааны хоёр сая төгрөг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хоёр жилийн ашгийг дөрөв, тавдугаар сард олгоно гэсэн төр, засгийн амлалтыг нийлүүлж, ард иргэдэд олгоё гэсэн санал, санаачилга эхнээсээ гаргаад эхэллээ.
Сүүлийн үед төр, засаг гэнэт ухаан орсон аятай эс бөгөөс УИХ-ын 2024 оны сонгууль угтсан алсын хараа юу ард иргэдийнхээ амьдрал руу өнгийсөн, сэтгэлд нь гэгээ гийгүүлэх шийдвэрүүдийг гаргаж, хуулийн төслийг УИХ-д оруулж, эхнээс нь хэлэлцээд эхэллээ. Тухайлбал, тэтгэврийг долоо бус таван жилээр бодох болж, ингэснээр 48 мянган ахмад зөрүү мөнгөө авна. Тэтгэврээ өвлүүлж, хэн нэг нь “унаад” өгөхөд үлдсэнийнх нь тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж, хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж, 20-иос дээш жил тэтгэвэр төлсөн бол хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлээд байна.
Гялтайх бас нэгэн мэдээ нь дээр дурдсанчлан, УИХ-ын таван гишүүн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ашгийг ард түмэнд тэгш хүртээх, тодруулбал, нэг иргэнд 2522 ширхэг буюу хоёр сая төгрөгийн ашиг хүртээх хуулийн төслийг УИХ-д оруулж, мөн Засгийн газраас Ковидын хоёр жилд олгоогүй хувьцааны ногдол ашгийг ирэх дөрөв, тавдугаар сард нөхөн олгохоор болсон гээд чихэнд чимэгтэй мэдээллүүд ар араасаа дуулдах боллоо.
Хорт утаандаа бахардаж, өр зээлэндээ баригдсан монголчуудад энэ бол сайхан мэдээ юм. Сонгууль угтсан шоу ч байсан яахав, иргэдийн амьдралд төр, засгийн гаргаж байгаа шийдвэр наалдаж, хэсэгхэн ч болов гэрэл гэгээ татуулж байвал болоо доо.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо