CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, "Quest Means Business"нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квест наймдугаар сарын 15-нд Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Тэрбээр өнөөдөр /2023.08.19/ нутаг буцахын өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзсан байна.
Ричард Квест нь 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оноос эхлэн Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм.
Монгол Улс бол түүний аялж буй 95 дахь орон юм. Монгол дахь аяллаа Тэрэлжид морь унаж эхлүүлснээ цахим сүлжээндээ нийтэлжээ. “Миний Монгол дахь аялал алдарт монгол морьдын тусламжаар үргэлжилж байна. Эрс тэс цаг агаарт сайн дасаагүй л байна. Мориор өдөрт 45 км газрыг туулах боломжтой юм байна” гэж бичжээ.
Тэрбээр монгол морьдыг “Хурдтай, хүчтэй, дэлхийн хоёрдугаар дайны үед германчуудын эсрэг тулалдахад хамгийн шилдэг морьд байсан” гэж тодорхойлсон.
Мөн замын түгжрэлийн талаар ч твиттертээ жиргэсэн байна. “Замын түгжрэл аймшигтай байна. Монгол Улс 3.3 сая хүн амтай. Бүгдээрээ зам дээрээ гараад ирсэн бололтой” гэж жиргэж байв.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй