surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монголын баг тамирчид боксын төрлөөр 10 медаль хүртлээ

Монголын баг тамирчид боксын төрлөөр 10 медаль хүртлээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээний эрэгтэй 48, 51, 54, 57, 63,5, 67 кг, эмэгтэй 50, 54, 60 кг-ын алтан медалийн төлөөх халуун тулаанууд явагдаж дууслаа. Манай таван тамирчин алтан медалийн төлөө өрсөлдөж, эмэгтэй хоёр тамирчин, эрэгтэй нэг тамирчин тулаандаа ялагдаж, мөнгөн медаль хүртсэн.

Харин эрэгтэй боксын 54 кг-ын жинд О.Энхсайхан түрүүлж, Зүүн Азийн аварга болсон. Манай багийн гол найдвар Ү.Баасандаш эрэгтэй 63.5 кг жинд Хятадын Jiachao Han-д ялагдан, мөн мөнгөн медаль дээр буулаа.

Ийнхүү манай боксчид энэ  удаагийн наадмыг 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл гэсэн бахдам амжилттай өндөрлүүллээ.

Сонирхуулахад, Зүүн Азийн Залуучуудын наадамд боксын 54 кг жинд түрүүлсэн О.Энхсайханд Монголын боксын холбооны удирдах зөвлөлөөс мөнгөн шагналаар урамшуулахаар боллоо.Мөн боксын спортыг чин сэтгэлээсээ дэмждэг Булган аймгийн харьяат, “Их азар” ХХК-ний захирал Цэрэндоржийн Алтансүх О.Энхсайханыг 2024 оны Парисын зуны олимп хүртэл цалинжуулахаар болжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1