surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Л.Наранбаатар: Хулгайг өөгшүүлдэг байжээ. Харин одоо хатуу тэмцэнэ

Л.Наранбаатар: Хулгайг өөгшүүлдэг байжээ. Харин одоо хатуу тэмцэнэ

Сүүлийн үед төрийн байгууллагад хулгай нүүрлэж,хэн их идсэн нь хождог цаг болсон. ”Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар үйлдвэрт нь хулгай гаарсан талаар өчиж, таслан зогсоохоо ийнхүү мэдэгдлээ. Тэрбээр “Нэр бүхий долоон ажилтан түлш хулгайлжээ. Хохирлыг төлүүлж, хуулийн байгууллагад шилжүүлэхийг даалгалаа. Өмнө нь ийм хулгай олон гардаг байсан ч цалингаас нь төлүүлээд ажилд нь үлдээдэг байж. Түлшний нормыг ч бодит байдлаас хэт өндөр тогтоосон байв. Хулгай гарсан гэх боловч харуул хамгаалалтын гэрээт компани бүртгээгүй байх жишээтэй. Эл байдлаас дүгнэхэд “хулгай” бүлэг этгээдийг хамарч байсан нь ажиглагддаг. 

ТӨХК болоод бид хулгай гарах нөхцөл байдлыг дүгнэсэн. Ажилчдын цалин бага учир “хулгай” их гардаг, иймд төлүүлээд ажилла гэдэг зарчим үйлчилдэг байжээ. Ингээд хулгай буурсангүй, эсрэгээрээ улам далд хэлбэрт идэвхжсэн сөрөг үр дагавар бий болсон байна.
Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Бид цалингаа нэмсэн. Нэг литр түлш байна уу, нэг ширхэг тэвнэ байна уу, энэ бол компанийн өмч, нийт ажилчдын бүтээсэн баялаг. Нэг литр түлш хулгайлахад дөрвөн тонн шохойн чулуу олборлох боломж алдагддаг. Дөрвөн тонн шохойн чулуу бол 1.5 тонн цементийн орлого алдана гэсэн үг. Эргээд бусдад цалин тавих боломжийг нь хулгайлж байна гэсэн үг. Мөн ажилд орохыг хүссэн олон хүний боломжийг үгүй хийж, тэр хулгайч ажиллаж байгаа. Том байна уу, жижиг байна уу, хулгай бол хулгай, хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Иймд цаашид хулгайчаар ХОХИРОЛ төлүүлнэ, ажлаас хална, хуулийн байгууллагад шилжүүлнэ!!! 

Эдийн засгийн хэлтсийн дарга өөрчлөгдсөн, харуул хамгаалалтын алба өөрчлөгдсөн, хулгай илэрсэн. Өмнө нь зөвхөн түлш ч биш өөр юу хулгайн замаар гарсныг хэн ч мэдэхгүй… Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн, бид хулгайтай хуулийн хүрээнд тэмцэхийн зэрэгцээ хулгай хийхгүй байх нийгмийн бодлогын асуудалд углуургаар нь өөрчлөлт хийх болно. 

Хариуцлагатай, сахилга баттай, хичээл зүтгэлтэй ажилчдад таван жилийн хөдөлмөрийн гэрээ санал болгох, орон сууцны урьдчилгаа төлбөр, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бүтээмжийн урамшуулал, сургалтын хөтөлбөр зэрэг нийгмийн асуудлыг сууриар нь шийдэж байж тухайн ажилчин хулгайгаар биш бүтээмжээрээ орлого олж, сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний төлөө манай удирдлагын баг ажиллах болно. 
Хулгай хийж, ирээдүйгээ битгий балла! Хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй” хэмээжээ.


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1