surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:Шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:Шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.САЙНЗОРИГ: 

32 бөхийн шинжилгээнээс нэг бөхөөс допинг хэрэглэсэн хариу ирсэн. Нэрийг нь зарлах боломжгүй байна. Олон улсын гэрээ конвенц болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах бололцоогүй. Энэ бөхөд бид мэдэгдэнэ.

Өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцоор ямар үр дүн баталгаажиж ирсний дараа арга хэмжээ авах асуудал яригдана.

Өнөөдрийн байдлаар 32 бөхийн хариу ирлээ. Хариу ирсэн кодыг үзүүлж болохгүй байна. Хариуг цувруулж ирүүлдэг, ирсэн хариуг мэдээлдэггүй гэх хардалт явдаг. Бидэнд Үндэсний допингийн төвөөс өгч буй мэдээллээр энэ шинжилгээнүүд долдугаар сарын 17-ны өдрөөс хойш лабораторид орж эхэлсэн. Долдугаар сарын 27-нд эхний хариу буюу 31 бөхийн хариу ирсэн. Үүнээс хойш хүлээгдэж зарим нэгэн эргэлзээтэй хариуг дахин нягталдаг гэж ойлгож байгаа. Энэ хариу өнөөдөр ирсэн. Ирсэн даруйд нь олон нийтэд мэдээлж буйг хэлье.

Тухайн бөхөөс бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Энэ бол олон улсын "WADA"-гаас гаргасан бүх цаг үед хориглосон метанолон гэх бодис. Энэ хариугаа бид тухайн бөхөд танилцуулна. Дараагийн шинжилгээний зардлыг тухайн тамирчин өөрөө даах ёстой.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1