“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1 ангилалд бүртгэлтэй “СҮҮ ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Болод 08 дугаар сарын 18-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.
Сүү ХК нь:
Орлого: 73.5 тэрбум төгрөг (Өмнөх оны мөн үеэс 38% өссөн үзүүлэлт)
Ашиг: 8.8 тэрбум төгрөг (Өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өссөн үзүүлэлт)
Онцлох үйл явдал:
65 жилийн ойтойгоо золгож буй Сүү ХК нь энэ онд санхүүгийн үзүүлэлтүүдээ эрс сайжруулж, бүтээгдэхүүний өртгийг бууруулсны зэрэгцээ стратегийн томоохон хөрөнгө оруулалтад анхаарч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Тухайлбал, “Миний Монголын сүү” үйлдвэрлэх шугам шинэчлэгдсэнээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна.
Мөн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугам суурилуулснаар зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ нэмэгдсэн.
Цаашид Сүү ХК нь импортыг орлох сүүн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарч, хүүхдийн болон эрүүл мэндийн сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн тараг үйлдвэрлэх цехийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Малчдын сүү бэлтгэлийн тогтолцоог хөгжүүлэх ажлын хүрээнд дөрвөн хоршооны дэд бүтцийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, нийт санхүүжүүлсэн хоршоодын тоо 14-т хүрсэн.
ISO 17025 стандартаар 10 дахь удаагаа итгэмжлэгдлээ.
2023 оны эхний хагасын ноогдол ашгийг 2024 оны 2-р сарын 10 дотор олгохоор шийдвэрлэсэн.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй