Тайваниас Монгол Улсад хандивласан мод усалгааны эко хувинг говийн бүсэд турших зорилгоор Дундговь аймгийг сонгон Мандалговь хотноо 150 ширхэг мод суулгалаа.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Тайваний “Ци Шинь” сан, Монгол Улсын “Хязгааргүй байгаль сан” ТББ хамтран Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт энэ оны 8 дугаар сарын 18-нд 300 ширхэг эко хувин хандивлаж, мод тарих ёслол зохион байгуулж байгаа аж. Энэхүү эко хувинг тус улсаас 4 дэх удаагаа Монгол Улсад хандивлаж байгаа бөгөөд одоогоор 1000 ширхэг эко хувинг хандивласан байна.
Тайваний “Ци Шинь” сан тус улсын “Рэнжоу” аж ахуйн нэгжтэй хамтран уг эко хувинг хөгжүүлж, дахин боловсруулсан цаасыг ашиглан үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг нэг сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой юм. Эко хувингийн тусламжтайгаар өдөр бүр модыг услах шаардлагагүй, 3 долоо хоногт нэг удаа эко хувинг усаар дүүргэхэд хангалттай аж.
Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой бөгөөд 3-4 жилийн дараа буюу мод бүрэн ургаж гүйцсэний дараа задарч хөрсөнд шингэдэг, байгаль орчинд ээлтэй технологи юм.
Тайваний мод усалгааны эко хувинг ашиглан мод суулгасан тохиолдолд нийт суулгасан модны 70-95 хүртэл хувь нь амжилттай ургадаг байна.
ОБЕГ: Баян-Өлгий аймагт их цас орж, зам даваа хаагджээ
2024.04.26 13:00
Сэрэмжлүүлэг : Цаг агаарын аюулт үзэгдэл болно
2024.04.13 10:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ