БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо энэ сарын 21-нд болсон Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хуралдаанаар боомттой холбоотой 40 асуудлыг шийдвэрлэхээр тохиролцов.
Монгол Улсын Боомтын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга энэ үеэр хэлэхдээ “Боомтуудын нэвтрэх урсгалыг сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийг тэргүүлэх чиглэлд авч үзэн хөгжлийг түргэтгэх гол хөшүүрэг хэмээн тодорхойлсныг онцолж, хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлснийг тодотгосон юм. Мөн хуралдаанд монголын талаас Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Б.Батхишиг, БНХАУ-ын Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнлян тус тус төлөөлөгчдөө ахлан оролцов.
Тавдугаар хуралдаанаар өмнөх хуралдаанаас хойш хийсэн ажлыг дүгнэж, хоёр улсын боомтын захиргааны холбогдох байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны зүгээс цар тахлын үед хил дамнасан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ачаа тээвэрлэлтийн нөхцөлийг хангах чиглэлд үр дүнтэй ажилласныг өндрөөр үнэлэв. Тухайлбал, дөрөвдүгээр хуралдаанаар хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтын тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, нүүрсний чингэлэг тээвэрлэлтийг “Ногоон гарц”-ын түр горимоор эхлүүлж, Гашуунсухайт-Ганцмод автозамын боомтын Цагаан хад агуулахаас 8 сая тонн нүүрсийг БНХАУ-д бүрэн зөөж тээвэрлэх үүргийг 2022 онд амжилттай гүйцэтгэснийг талууд онцолсон байна.
Уг хуралдаанаар хоёр улсын боомтын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хороо БНХАУ-ын Үндэсний Боомтын захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрсэн аж. Мөн үеэр химийн хорт болон тэсэрч дэлбэрэх аюултай бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн урвалж тээвэрлэх боомтуудыг тодорхой болгох саналыг монголын талаас тавьж, хятадын тал боомтын холбогдох чиг үүргийг өргөжүүлэхийг дэмжиж, хилийн боомтоор шаардлага хангасан импорт, экспортын бараа нэвтрүүлэхийг идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. Дээрх асуудлаар талуудын орон нутгийн Засгийн газар болон гаалийн байгууллага нягт холбоотой ажиллаж, гаалийн холбогдох хяналтын талбайн бүтээн байгуулалтыг сайжруулах, Ханги-Мандал боомтоор химийн аюултай бодис нэвтрүүлэх асуудлыг урагшлуулахын зэрэгцээ нөхцөл бүрдсэн бусад боомтуудын тээвэрлэлтийн боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт талууд саналаа нэгтгэв.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ