Ирэх сард Энэтхэгт болох Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Жозеф Байден оролцоно гэдгийг АНУ-ын Засгийн газраас нотоллоо. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан энэ тухай мэдээлсэн байна. Хорийн бүлгийн удирдагчид ирэх 9-р сарын 7-ноос 10-нд Нью-Делид чуулах гэж байгаа юм.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Салливан сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ, “Ерөнхийлөгч Байден дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны гол чуулга уулзалт гэдэг үүднээс нь Хорийн бүлгийг дэмжиж байгаагаа харуулах болно” гэдгийг дурдсан байна. Хорийн бүлгийн одоо болох дээд хэмжээний уулзалтаар цэвэр эрчим хүчинд шилжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг дэлхий нийтийн чанартай асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд авах хамтарсан үйл ажиллагаагаа хэлэлцэхийг Цагаан ордны мэдээлэлд мөн дурдсан байна.
Мөн Украин дахь дайнтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг, нийгэмд учирч байгаа нөлөөллийг даван туулах, Дэлхийн банк зэрэг олон талт хөгжлийн банкуудын чадамжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг Хорийн бүлгийн удирдагчид хэлэлцэхээр товлоод байгаа юм байна. Энэ үеэр мөн Байден хэд хэдэн удирдагчтай хоёр талын уулзалтууд хийнэ гэдгээс өөр дэлгэрэнгүйг Салливан мэдээлээгүй байна. Ажиглагч шинжээчдийн зүгээс Байденийг Хятадын дарга Ши-тэй уулзах эсэх дээр нэлээд анхаарал хандуулж байна. Үүнээс өмнө “Ройтерс” агентлаг, Ерөнхийлөгч Байденийг мөн ирэх сарын эхээр Индонезийн Жакартад болох Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбоо-АСЕАН-ы гишүүн 10 улсын дээд хэмжээний уулзалтад очихгүй төлөвтэй байгааг, үүнийг зарим дипломатч нэлээд гонсгор хүлээж авч байгаа талаар мэдээлж байсан. Тэрхүү уулзалтад Байден очихгүй бол Хятадын нөлөө тэлэлттэй улам бүр тулгарч байгаа нь тухайн бүс нутаг дахь АНУ-ын оролцооны тал дээр асуудал дэгдэнэ гэдэг шүүмжлэлд Цагаан ордны зөвлөх, 2001 оноос хойш АНУ Ази Номхон далайн бүс нутагт оролцоотой явж ирсэн гэдгийг цохон хэлсэн байна. Улмаар Дэд Ерөнхийлөгч Камала Харрис АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдэг мэдээллийг Саливан өгсөн байна.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо