Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан.
Ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө бүхий 13, Хил, Гааль, Авто тээврийн үндэсний төв, Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 87, хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, хувиараа нүүрс тээвэрлэдэг 35, гадаад улсын 3 иргэн нийт 138 хүнийг яллагдагчаар татаж, гэрчээр 12.994 хүнийг асууж мэдүүлэг авсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, нэр бүхий яллагдагч нарын 97 үл хөдлөх эд хөрөнгө, 49 тээврийн хэрэгсэл, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Нийслэлийн прокурорын газраас 69 хүнд холбогдох 8 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн асан Т.А, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Г нарын 11 хүн, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын 6 хүн, Гашуун сухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүд шүүхийн шатанд байна.
Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 13 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба 2 хэрэг прокурорт хянагдаж байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ