Европын холбоонд наймдугаар сарын 25-ны энэ өдрөөс Тоон үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлж байна. Европын албаныхны мэдээлж байгаагаар, тухай бүрдээ 45 саяас давсан хэрэглэгчтэй бүх томоохон нийгмийн сүлжээд, хайлтын системүүд энэ хуульд захирагдаж, бас тодорхой хэмжээний хураамжийг хяналтын байгууллагуудад төлдөг болж байгаа юм байна.
Тодруулбал, Фэйсбүүк, Инстаграмм зэрэг нийгмийн сүлжээний бүх томоохон платформ, Apple-ийн App Store, Google-ийн олон төрлийн үйлчилгээ гэхчлэн интернэтэд суурилсан бүх томоохон технологийн компани худал мэдээлэл түгэхээс сэргийлэх, тодорхой зарим хэрэглэгчийг хязгаарлах, хаах, мөн эрх бүхий байгууллага болон судлаачдад дотоод мэдээллээ хуваалцах зэрэг асуудал дээр Европын холбооны хэмжээнд энэхүү хуулийг дагаж мөрдөх ёстой болж байна.
Энэ хуулиар хүлээдэг болж байгаа шинэ тутам үүрэг хариуцлагуудад дасан зохицох хангалттай хугацаа онлайн платформууд болон хайлтын системүүдэд байсан гэж Дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн Европын комиссар Тьерри Бретон ярьжээ. Энэхүү хуулийн заалтуудыг зөрчих тохиолдолд жилийн нийт орлогынх нь 6 хүртэл хувиар торгох, давтан зөрчил гаргавал Европын Холбооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааг нь хориглох хүртэл арга хэмжээ авах заалттай байна.
Одоогийн байдлаар, энэ хуульд хамрагдах 19 олон нийтийн сүлжээ, хайлтын системүүд дунд Мета корпорацын эзэмшлийн Facebook, Instagram-аас гадна болон AliExpress, Amazon Store, AppStore, Bing, Google Maps, Google Play, LinkedIn, Pinterest, TikTok болон X буюу хуучнаар Twitter Wikipedia, YouTube багтсан байна. Энэ жагсаалтад өөр бусад компаниудыг ч бас хамруулахаа Европын Холбооны төлөөлөгчид мэдэгдэж байгаа юм байна.
Хэрэглэгчийн аюулгүй байдал, хувийн нууцлал талаасаа ихээхэн ач холбогдолтой гэгдэж байгаа Европын Холбооны энэхүү шинэ хууль нөгөө талаар, хууль бус мэдээллийг хязгаарлах нэрийн дор эцэслэн нягтлалгүйгээр мэдээллийг хавтгайд нь хааж боох сөрөг үр нөлөө авчрах вий гэдэг дээр хууль эрх зүйн зарим шинжээчдийн зүгээс болгоомжлол илэрхийлдэг байна.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ