Фүкүшимагийн сүйрсэн атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг цэвэршүүлэн Номхон далайд асгаж эхэлснийг Хятад улс хүчтэй эсэргүүцэж, тус улсаас далайн хүнс импортлохыг хориглосон.
Тэгвэл Япон улсын албаныхан Хятадад амьдарч буй иргэддээ олон нийтийн газар чимээгүй ярилцаж, анхаарал татахгүй байхыг уриалжээ.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллээр, НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага Фүкүшимагийн усыг далайд асгахыг аюулгүй гэж үзсэн ч Бээжин хэдэн сарын турш Японы шийдвэрийг хувиа хичээсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой гэж шүүжилсэн.
Цэвэршүүлсэн нэг тонн усыг Пүрэв гаригаас эхлэн далайд асгаж эхэлснээс хойш Хятад улс Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг бүхэлд нь хориглож байгаагаа зарласан нь худалдаа, геополитикийн болон түүхэн хурцадмал байдлаас болж ээдрээтэй байдаг хөрш орнуудын харилцааг улам хүндрүүлэв.
Хятад дахь Японы Элчин сайдын яам Баасан гаригт өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн сэрэмжлүүлэгт "Гадаа гарахдаа япон хэлээр шаардлагагүй бол чанга ярихгүй байх зэргээр болгоомжтой байхыг хичээгээрэй" гэжээ.
Мөн уг мэдэгдэлд иргэд зочлохоор төлөвлөж байгаа бол Элчин сайдын яамны ойр орчноо сайтар ажиглаж байхыг зөвлөжээ.
Хонгконгод Пүрэв гаригт 100 орчим хүн цуглан жагсаал хийжээ.
Өмнөд Солонгос дахь Японы элчин сайдын яамнаас иргэддээ "болгоомжтой байж”, ЭСЯ-ны эргэн тойронд жагсаал зохион байгуулах талаар сануулсан байна. Улмаар Өмнөд Солонгосын цагдаа нар Пүрэв гарагт Японы Сөүл дэх Элчин сайдын яам руу нэвтэрсэн 16 жагсагчийг баривчилжээ.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо