Флорида муж улсын Жексонвилл хотод бямба гарагт галт зэвсэг ашиглан 3 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден ням гарагт үг хэллээ.
“Цагаан арьстнуудын давуу байдлын тухай үзэл санаа орших орон зай Америкт байхгүй гэдгийг бид тов тодорхой бөгөөд эрс шийдвэртэй мэдэгдэх ёстой. Дэлгүүр рүү явж буй африк гаралтай америкчууд, эсвэл хичээлдээ явж буй африк гаралтай америк сурагчид арьсныхаа өнгөнөөс болоод буудуулах вий гэсэн айдастай байдаг ийм амьдралыг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй, таягдан хаях ёстой. Дуугүй байна гэдэг бол хэрэгт хамтран оролцож байна гэсэн үг, бид дуугүй суух ёсгүй” гэж Ж.Байден хэлжээ.
Тэрбээр цааш нь мэдэгдэхдээ “хууль сахиулах байгууллагууд иргэний эрх зөрчигдсөн хэргийг шалгаж байгаа бөгөөд уг хэрэг нь үзэн ядалт, хүчирхийлэлд суурилсан хэт туйлшралаас үүдэлтэй” гэж үзэж байгааг хэллээ.
Баг өмссөн цагаан арьст эрэгтэй хүн Dollar General гэдэг дэлгүүрт орж ирэнгүүтээ хас тэмдэг сийлсэн буугаар шууд гал нээжээ. Үүний улмаас 2 эрэгтэй хүн, нэг эмэгтэй амиа алдсан байна. Халдлага үйлдэгч этгээд амиа хорложээ.
Жексонвилл хотын цагдаагийн газрын дарга Т.К. Уотерс эл хэргийг “арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах сэдэлтэй” гэж тодорхойлооод, гэмт этгээд өмнө нь ийм утга агуулгатай мэдэгдлүүдийг хийж байсан гэдгийг дурдлаа.
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо