surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

“Өнөр бүл” төвийнхөнд “Гайхалтай дурсамж үлдээе” аялал зохион байгуулна

“Өнөр бүл” төвийнхөнд “Гайхалтай дурсамж үлдээе” аялал зохион байгуулна

"Өнөр бүл" асрамжийн төвийн хүүхдүүд, багш нарт сэтгэл дүүрэн дурсамж үлдээх "Гайхалтай дурсамж үлдээе" сайн үйлсийн аялал зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Тус төвийн хүүхдүүд сайн багш, ажилтнуудын нарын ачаар боловсрол эзэмшин, сайн хүмүүжиж байгаа. Тэдэнд хүүхэд насанд үлдэх гоё дурсамж жаахан дутагддаг учир аялал жуулчлалын “Мирай трэвэл” компани санаачлан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын скаутын холбоо, “Green home” компани хамтран дурсамж бүтээх төсөл эхлүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Улсын асрамжийн төвд амьдардаг хүүхдүүд болон багш, нийгмийн ажилтнуудыг “Мирай трэвэл” компанийн аяллын чиглэл болох БНХАУ-ын "Сайхан тал"-ын усан парк, халуун рашаанд аялуулахаар санаалчаад байна. Энэ аяллаар бизнес хийх ашиг сонирхолгүй, зураг, бичлэг тавихгүй, хүүхдийн эрхийг чандлан хамгаалж, сайхан дурсамж үлдээхийг хичээх болно гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Аялал зохион байгуулахад бусад компани нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдүүдийн төлөө “За” гэсэн уриаг бодитоор хэрэгжүүлэхийг МСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Дэлгэрмаа холбооныхоо нэрийн өмнөөс уриалж буйгаа илэрхийллээ.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Б.Ууганбаяр “Хөдөлмөрлөж, амьдралын төлөө зүтгэж буй хүн хэзээ ч бусдаас тусламж хүсдэггүй. Болгохын төлөө зүтгэж байгаа хүмүүсийн төлөөлөл нь “Өнөр бүл” төвийнхөн. Олон хүүхдийн ирээдүйг сайн сайхан болгохын төлөө зүтгэж байдаг. Иймд монголын хэвлэл мэдээллийн салбар энэ санаачлагыг дэмжин, олон нийтийг уриалж байна. Хүүхдийн сэтгэлд аялал хамгийн тодоор үлддэг. Хоёр зуу орчим хүний зардал бүрдүүлэхэд энэ аяллын талаар зөв мэдээлэл өгч, манлайлахыг хүсэж байна. Аялууллаа гээд хүүхдийн зургийг гаргаж сурталчлахгүй, ашиг олох зорилгогүй” гэдгийг тодотгож байлаа.

Бүх хүүхдэд гадаад паспорт авах, усны хувцас бэлтгэх, замд нь аюлгүй байдлыг хангах гээд олон ажлыг амжуулж байгаа аж. Одоогоор нэг хүүхдэд 700-800 мянган төгрөгийн зардал нийт 160 гаруй сая төгрөгийн төсөв гарахаар байгаа ч Төмөр замын Хэрэг эрхлэх газар, АТҮТ зэрэг байгууллага хамтарч ажиллавал зардал багасах боломжтой юм. 

Аяллыг есдүгээр сарын 21, 28-нд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд галт тэргээр, тэндээсээ БНХАУ-ын Эрээн хот, Сайхан тал хүртэл автобусаар явж, халуун рашаан, усан паркад хоёр хоноод буцахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1