Арилжааны банкууд ипотек болон орон сууцны зээлийн хувьд дотоод зохицуулалтын дагуу хязгаарлалт тогтоож эхлээд хоёр дахь жилдээ болж буй. Хэдийгээр энэ оноос ихэнх банк ипотекийн зээлийн материал авч байгаа ч эх үүсвэрээс шалтгаалж хүсэлтийг 1-2 сард шийдвэрлэх боломжгүй гэдгийг хэлж байлаа. Тэгвэл ирэх Баасан /2023.09.01/ гаригаас арилжааны банкууд ипотекийн зээлийг хэвийн олгохоор болжээ.
Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг хоёр нэгжээр буулгаж, зургаан хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн зургаан хувийн хүүтэйгээр олгогдох болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан нь шинээр зээл хүсэгчдэд хүндрэл учруулж байв.
Тодруулбал, дээрх хугацаанд нийт 63 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байдаг.
Харин 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилснээр шинээр зээл хүсэгчдийн хувьд зээлээ богино хугацаанд шийдүүлэх боломж бүрдсэн юм. Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь эргэн төлөлтөөс орж ирдэг. Арилжааны банкууд иргэдийн зээлийн хүсэлтэд дарагдаж, хүлээлгийн хугацаа уртасч байгааг онцолсон юм. Хэдийгээр олголт тэг зогсоогүй ч хүсэлт гаргасан даруйдаа шийдвэрлүүлнэ гэдэг боломжгүй болсон байна. Тиймээс зээлийн хүсэлт авч байгаа ч хүлээлгийн хугацааг урьдчилж хэлэх боломжгүй байгаа аж. Ямартай ч ирэх сарын 1-нээс арилжааны банкууд ипотекийн зээлийг хэвийн олгохоор болж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ