surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ДУЛААН ХАНГАМЖИЙН ТОНОГЛОЛЫН БЭЛТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА

ДУЛААН ХАНГАМЖИЙН ТОНОГЛОЛЫН БЭЛТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь 370 км дулааны шугамаар нийслэлийн дөрвөн цахилгаан станцаас дулаан дамжуулж байна. 2023-2024 оны халаалтын улиралд 3501 ккал дулааны эрчим хүчийг 13 400 барилга, объектод дамжуулах юм.

Энэ онд баталсан их болон урсгал засварын төлөвлөгөөний дагуу 15 магистрал шугам, салбар шугам тоноглолд иж бүрэн засвар үйлчилгээ хийж байгаа. Тухайлбал, төв магистрал шугамын засвар 100, насос станцуудын цахилгаан тоноглолын засвар 95, хэрэглэгчийн шугам тоноглолын ажил 73 хувьтай буюу нийт дулаан хангамжийн тоноглолын бэлтгэл 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй дулааны шугам сүлжээний шинэчлэлттэй холбоотой тохижилтыг есдүгээр сарын 4 гэхэд бүрэн дуусгахыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан хэлэв.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1