Хичээлийн шинэ жилийг угтан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт чанар, үнийн нөхцөл байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийж буй хяналт, шалгалт үргэлжилж байна.
Өмнө нь зах, өргөтгөсөн худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнийн мэдээллийг нэгтгэн хүргэсэн билээ.
”Номин” сүлжээ дэлгүүр, “Тэнгэр”, ”Дүнжингарав” “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдэд хийсэн хяналт, шалгалтаар бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, үнийн мэдээллийг байршуулаагүй, хямдрал урамшуулал нь бодит бус байх зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. Улсын байцаагчид зөрчлийг газар дээр нь арилгуулан, зөвлөн туслах ажил зохион байгууллаа.
Түүнчлэн бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хямдрал урамшуулал нь бодит байдлаас зөрүүтэй зэрэг нийтлэг зөрчлийг арилгуулахаар “Номин холдинг” ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг өнөөдөр хүргүүллээ.
Мөн нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-ын даргын 2023 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 01/1231 дугаартай зөвлөмжийг хүргүүллээ. Зөвлөмжийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ