“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг есдүгээр сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагаас зарлагдсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор ирэхдээ “Өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас намайг олон удаа дуудсан. Дуудсан хугацаа бүрт нь хэлсэн цагт нь очиж байсан. Надад холбогдуулсан энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсч байна. Одоо ч итгэлтэй байгаа. Гадаад томилолтоо ч цуцалж байсан. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг аль болох шуурхай үнэн учрыг нь тунгааж өгөөсэй гэдэг байдлаар асуудалд хандаад явж байна. Энэ ч утгаараа надад нууж хаагаад байх юм байхгүй. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байгаа. Учир нь гүтгэлгийн чанартай, худлаа мэдээллүүд яваад байна. Тиймээс яг ямар асуудал болоод байгааг олон нийт нүдээрээ харах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдааныг ч нээлттэй явуулах талаар холбогдох хүсэлт тавина” гэв.
Эргэн сануулахад, Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татсан агаад өнгөрсөн гуравдугаар сард УЕП-ын зүгээс гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулсныг УИХ хүлээн авсан билээ. Түүнд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.
Төрсөн ахыгаа зодож хөнөөсөн этгээдэд 12 жилийн ял оноолоо
2025.01.14 17:39
Зурхай : Өнөөдөр шинэ хувцас өмсөхөд МУУ өдөр
2025.01.14 17:35
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо