Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр Овоотын отрядын хамгаалдаг зурвас газраас 15 м.кв талбай бүхий газар нутгийг Хятадад шилжүүлэхээр болж байгаа гэх мэдээлэл өчигдөр /2023.08.30/ цахим хуудаст нийтлэгдсэн. Тус ташаа мэдээлэлтэй холбоотойгоор Хил Хамгаалах Ерөнхий Газраас тайлбар хийжээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.ЛХАГВАСҮРЭН:
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандалд, хөрс зэргэлдээ хөрш улсуудын нутаг дэвсгэрээс зааглан тогтоосон шугамыг агаарын, гүний хил гэж хуульд тодорхойлсон байдаг. Монгол Улсын хилийг хуулиар бататгадаг. 1962 онд Хятадтай хилийн гэрээ байгуулж, 1962-1964 онд газар орон дээр нь тогтоон тэмдэглээд хилийн протокол үйлдэн 1975 онд НҮБ-д бүртгүүлсэн, олон улсын гэрээ, эрх зүйд нийцсэн халдашгүй дархан хилтэй.
Улсын хилийг 20 жил тутамд нэг удаа шалгадаг. 1982-1984, 2002-2004 онд хоёр дахь удаагаа шалгасан. Хилийн шугам үер ус, тектоник хөдөлгөөн, газарзүйн байрлалаас шалтгаалаад гажилт үүсэх магадлалтай. Хамгийн сайн GPS ашиглан шалгахад хилийн шугам 3-5 см-ийн гажилттай байх магадлалтай гарсан. 2024-2026 онд хилийн шугамыг шалгана.
Улсын хил баталгаажсан байдаг тул энэ нь хөдөлгөөнгүй байна гэсэн үг. Хил хамгаалах тухайд Хятад улстай 2010 онд хилийн дэглэмийн гэрээг байгуулсан. Хилийн дэглэмийн гэрээнд нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдлыг олон улсын гэрээ, эрхзүйд тулгуурлан бүрэн эрхт нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийнхээ дотоод хэрэгт үл оролцох, харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчимд тулгуурлан найрсгаар хамтран хамгаалах үзэл санааны дагуу хилийг хамтран хамгаалах, өнө мөнхөд энх тайван, найрсаг харилцааны хил байлгахын төлөө хүчин чармайлт гарган энэ гэрээг байгуулсан гэж тусгасан. Гэрээний дагуу хоёр улсын хилчид хамгаалалтыг зохион байгуулж байна.
Хилийн шугам дээр өөрчлөлт, зөрчил гаргахгүй байхын төлөө хоногт 4000-5000 залуус 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Гэтэл олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэлд "Монгол Улсын ерөнхийлөгч газар нутгийг бусдад зарсан, Монгол Улсын газар нутаг дээр Хятадын цэргийн анги салбар байрласан" мэтээр бичсэн байна. Эрх зүйн мэдлэггүйгээр Монгол Улсын төрийн тэргүүнийг болон мянга, мянган хилчдийг үгүйсгэн ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна. Өнөөдөр цагдаа, тагнуулын байгууллагын дарга нарт хандаж дээрх мэдээллийг бичсэн хүмүүсийг олох, яагаад дайсагнан бутаргах үйл ажиллагаа явуулаад байгаа юм гэдгийг хэлсэн.
Иргэд худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье.
Цагдаа, тагнуулын байгууллагууд олон нийтийн сүлжээнд уг мэдээллийг гаргасан хүнийг илрүүлж, саатуулсан. Одоо байцаалт авч байна гэсэн мэдээллийг өгсөн юм.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ