2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Үүний дагуу өнөөдрийн байдлаар түрээсийн 46 агуулахад нийт 81,885 тонн түлшний нөөцийг бүрдүүлээд байгаа аж.
Есдүгээр сарын 15 гэхэд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт 100 хувьд хүрнэ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 310 тээврийн хэрэгсэл үйлдвэрээс борлуулалтын цэг, үйлдвэрээс агуулах, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван циклээр, өдөрт дунджаар таван удаагийн рейсээр сайжруулсан шахмал түлш тээвэрлэнэ.
“Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах борлуулалтын цэгийг сонгон шалгаруулахаар burtgel.ttt.mn/ цахим хаягаар материал хүлээн авч байгаа. Бүртгэл наймдугаар сарын 17-31 хүртэл үргэлжилнэ. Борлуулалтын цэг сонгон шалгаруулалтад нийт 855 хүсэлт ирсэн байна. 2023-2024 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал түлж борлуулах 655 цэг ажиллах бөгөөд борлуулагч болох хүсэлтэй иргэдийн шаардлага хангасан хүсэлт, материалыг цахим хэлбэрээр хүлээн авч сонгон шалгаруулалт хийн гэрээ байгуулж, хамтран ажиллана.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн