surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Владимир Путин камерын өмнө батлан хамгаалах үйлдвэрлэлийн сайдаа тэнэгээр нь дуудан загнажээ

Владимир Путин камерын өмнө батлан хамгаалах үйлдвэрлэлийн сайдаа тэнэгээр нь дуудан загнажээ

Путины, сайдаа загнаж буруутгаж байгаа нь Украйны дайнтай холбоотой тулгарсан бэрхшээл, ахицгүй байгаа байдалд хэн нэгнийг буруутгаж, нэрээ цэвэр авч үлдэх гэсэн зориудын оролдлого гэж ажиглагчид дүгнэж байна 
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины оролцсон засгийн газрын хуралдааныг тус улсын төв телевиз дамжуулж, албан ёсны тэмдэглэлийг нь Кремлийн вэб хуудсанд нийтэлжээ. Видео сүлжээгээр зохион байгуулагдсан тус хуралд оролцохдоо Путин батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбарыг хариуцдаг засгийн газрын шадар сайд Денис Мантуровын ажил хэт удаан байна гээд, хурцаар шүүмжилж, элдвээр загнаж зандарсан байна. Мантуров өмнө нь Путиныг батлан хамгаалах салбартай танилцах үеэр байнга дагалдаж явдаг, Путины итгэл хүлээсэн хүмүүсийн нэгд тооцогддог байжээ. Мантуров, Украйнд үйлдвэрлэдэг байсан нисдэг тэрэгний хөдөлгүүрийг Санкт-Петербургт үйлдвэрлэх болсноор нийлүүлэлтэд саатал гарсан талаар тайлбарлах үеэр, түүний үйл ажиллагааг хэтэрхий удаан байна, энэ ажлаа түргэсгэхийг шаардаж байна гэж ихэд уурссан байна.  Мөн цааш нь 2023 -2025 онд иргэний болон цэргийн нисэх онгоцнуудыг захиалах 175 тэрбум рублийн гэрээг төрийн өмчит Аэрофлот компанитай байгуулах ажил амжилттай хэрэгжиж байгааг Путинд мэдээлэх үеэр, Путин түүний яриаг тасалж мөн загнаж зандарсан байна.  Ингэхдзээ Мантуровыг тэнэг хэмээн дуудаж зандарсаныг нь Өмнөдийн зарим ажиглагчид путины энэ үйлдэл Украйны дайнтай холбоотой асуудал бэрхшээлүүдэд хэн нэгнийг буруутгаж, золионд гаргах зорилго гэж дүгнэжээ. Кремлийн ордон хурлын албан ёсны тэмдэглэлээс энэ харилцааг хасч болох байсан ч олон нийтэд ил дэлгэсэн нь Путины хурц шүүмжлэлийг зориудаар харуулсан гэжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгчөөс сэтгүүлчид Мантуровын байр суурийг сонирхоход “Мантуровын ажлын талаар тийм ч ноцтой гомдол гараагүй, энэ бол ажил хийх явцад гарч л байдаг хэвийн үзэгдэл” гэж тайлбарлажээ.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1