Криштиану Роналду дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд албан ёсоор 850 гоол оруулсан анхны хөлбөмбөгч боллоо.
Саудын Арабын мэргэжлийн лигийн тав дахь тойргийн тоглолтод Португалын супер од тэрбээр тамирчныхаа замналд албан ёсоор 850 дахь гоолоо оруулж, түүний тоглодог “Аль Наср” баг “Аль-Хазм”-ыг 5:1-ээр буулган авчээ.
“Манай баг бас нэгэн гайхалтай тоглолтыг үзүүллээ! Бид улам сайжирсаар байна. Урагшаа “Аль-Наср”. Түүнчлэн миний хувьд карьерынхаа 850 дахь гоолыг орууллаа, энэ тоо цаашид өснө” гэж К.Роналду “Instagram” хуудсандаа бичжээ.
Португалын шигшээ багт тоглохдоо 123 гоол оруулсан К.Роналду одоогоор “Реал-Мадрид”-д 450, “Манчестер Юнайтед”-д 145, “Ювентус”-д 101, “Спортинг CP”-д 5, “Аль-Наср”-д 26 гоол оруулаад байна.
Өдгөө 38 настай тэрбээр Саудын Арабын дээд дивизионы “мэргэн бууч” гэдгээ батлан зургаан гоол оруулаад байгаа бол түүний “Аль-Наср” баг тоглолтын хүснэгтийн зургаадугаарт бичигдэж байна.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй