surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ХСҮТ хагалгааны үед хорт хавдрын өчүүхэн хэмжээний үсэрхийллийг ч харах төхөөрөмжтэй боллоо

ХСҮТ хагалгааны үед хорт хавдрын өчүүхэн хэмжээний үсэрхийллийг ч харах төхөөрөмжтэй боллоо

Хавдрын мэс заслын тусламж үйлчилгээний хөгжилд хувь нэмэр оруулах, эмчилгээний үр дүнг дээшлүүлэх шинэ технологийн нэг болох Бүгд Найрамдах Солонгос Улсын Metaple BIO компанийн үйлдвэрлэсэн "Metagenie" хэмээх шинэ төхөөрөмжийг Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) есдүгээр сарын таванд хүлээн авлаа.

Өндөр технологи бүхий уг төхөөрөмж нь нээлттэй хагалгааны үед хорт хавдрын хэмжээ, хязгаарыг оновчтой тодорхойлсноор хавдрыг бүрэн авах, өчүүхэн хэмжээний үсэрхийллийг ч эмч харах боломжтой болсноор хагалгааны чанарыг нэмэгдүүлж, цаг хугацааг хэмнэх зэрэг олон давуу талтай аж.

Арга хэмжээний үеэр цаашид ХСҮТ, Metaple BIO болон Dr.AnyCare компаниуд хамтран хавдрын эмнэл зүйн судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Өнөөдрөөс доктор, профессор Хан Ён Гюн, судлаач Парк Хон Сон нар ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан дадлагажуулах сургалт, судалгааны ажлуудаа эхлүүлэх юм байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1