surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд халиа дошин ихээр үүсдэг, иргэдийн зорчих хөдөлгөөнд аюул эрсдэл дагуулдаг байна 

Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд халиа дошин ихээр үүсдэг, иргэдийн зорчих хөдөлгөөнд аюул эрсдэл дагуулдаг байна 

Халин дошин үүсэх эрсдэлтэй газруудад нийт 200 гаруй айл өрх байгаа юм.  Нийслэлийн хэмжээнд илүү их халиа үүсдэг газрууд нь Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр илүү. Тэгвэл эдгээр халиа гүйсэн мөсийг цэвэрлэхэд 330 тэрбум төгрөг шаардлагатай байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлсэн юм. Тэрээр хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ: “Хотын захиргаа болон дүүргийн удирдлагууд, Онцгой байдлын ерөнхий газраас үүсээд байгаа нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байна.  Захирагчийн ажлын албанаас нийт дүүргүүдэд санхүүжилт гаргаж өгч, нэгдсэн зохион байгуулалттай ажиллахаар тогтсон гээд Нийслэлийн одоогийн төсөв хүнд байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил 26 тэрбум төгрөг тавьсан нь хоёр ч дунд сургууль барих мөнгө юм. Гэхдээ олон жил тулгамдсан халиа дошинг зайлуулх ажлыг Геодези, барилга байгууламжийн газар зохион байгуулж байгаа. Ер нь цаашдаа энэ ажилд 330 тэрбум төгрөг шаардлагатай” гэлээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1