Хятад улсын ард иргэд коронавирусын эсрэг хатуу дэглэмээс татгалзаж, өнгөрсөн ням гаригт хилээ нээсэн. Мөн ирэх сарын 21-ний өдөр болох цагаан сарын баяраар хотоос олон сая хүмүүс төрөлх нутаг орон, хөдөө рүүгээ очиж сар шинээ тэмдэглэхээр явна. Гадагшаа халдвар тархаах, болоод дотооддоо халдвар нэмэгдүүлэх эрсдэл энэ үеэр эрчимжинэ гэдгийг тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах Зенг Гуан анхааруулжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн баярын амралтын өдрүүдээр аялахаас үүдэлтэй эрсдлийг анхааруулсан. Хятад улс COVID-ийн улмаас нас барсан тоог дарсан гэж НҮБ-ын агентлаг мэдэгдсэн боловч халдварын дэгдэлтийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгааг сайшаасан байна. Мөн АНУ-д өнгөрсөн арванхоёрдугаар сард хурдацтай тархсан Омикроны дэд хувилбар болох “XBB.1.5”-ын халдварын нэг тохиолдлыг Хятадын вирус судлаачид баасан гаригт илрүүлснээ мэдэгджээ. ДЭМБ-ын эрдэмтэд уг дэд хувилбарыг хамгийн халдварламтгай гэж тодорхойлсон. Эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн нэг сарын хугацаанд өдөрт тав буюу түүнээс цөөн хүн нас барсан тухай мэдээлсээр байгаа ч оршуулгын газруудын урт дараалал, хөл хөдөлгөөн ихтэй эмнэлгүүдээс гарч байгаа цогцосны тоотой мэдээ нь зөрч байна. Хятад улс хилээ нээснээс хойш өдөрт дунджаар 490.000 хүн хилээр орж гарч байгаа нь тахлын өмнөх үеийн дөнгөж 26 хувьтай тэнцэж байгаа юм байна.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ