Цас цэвэрлэгээний машины хажуугаараа харуулдаж унасан зурагтай явган шог, ёгт ёжлол цахимаар нилээдгүй тархлаа. Нийслэлээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн 28 цэвэрлэгээний машин нь эхнээсээ цастайгаа онхолдож, замын хажууд хэвтэж байгаа пост олон нийтийн анхаарлыг татаж, цаашлаад энгийн иргэд энэ машины үнэ өртгийг сонирхон судалж, тоо баримтыг ухаж эхлэв. Нимгэн цасыг цэвэрлэх, давс нунтаг тараагчтай эдгээр машины нэг бүр нь 125 сая төгрөгийн өртөгтэй, нийт 3.5 тэрбум төгрөгийн худалдан авалт болсон байна. Гэтэл Taoboa.com, Alibaba.com болон Bgclean.co.uk зэрэг сайтуудаас 18-25 мянган ам. Доллар буюу 63-87 сая төгрөгийн үнэ ханштай байгааг зарим сонор иргэд, ухаж төнхсөөр гаргаад иржээ. Өөрөөр хэлбэл, 3,5 тэрбум төгрөгөөр ижил зориулалттай 50 машин авах боломжтой байж. Дээрх машинуудын хамгийн сүүлийн үеийн загварууд 43-48 мянган ам.доллар буюу 160 хүртэлх сая төгрөгийн үнэтэй худалдааны сайтуудад борлуулагдаж байгаа юм байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар дөрвөн тэрбум төгрөгийн тендер шалгаруулалтыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-нд захиалсан байна. Тендер шалгаруулалтаар “Батсээр” ХХК нийлүүлэлт хийхээр болжээ. Ингээд тусгай зориулалтын зам цэвэрлэгээний машин маневр сайтай, дизель хөдөлгүүртэй жижиг учир хөдөлгөөнд саад учруулдаггүй, талбайн нарийн ширхэгт хог хаягдлыг сайн авдаг гэдгээр нь тухайн машиныг авсан гэдгээ тухайн компанийн зүгээс тайлбарласан байна.
Мөн эдгээр машинууд нь БНХАУ-д Герман улсын лицензээр үйлдвэрлэсэн, бичил оврын төхөөрөмж бөгөөд үнийн хувьд олон үйлдзэлтэй тусгай зориулалттай гэдгээрээ тээврийн зардал, нийлүүлэлтийн хувь зэрэг ороод нэгж бүр нь 125 сая төрөг болсон гэж нийлүүлэгч компани тайлбарлажээ. Гэсэн ч жижиг оврын эдгээр машин цас ихтэй, зам муутай нийслэлийн өвлийг барах уу. Өртөг өндөртэй машинууд нь хаврын урьныг үзэлгүй зам дээр хажуулдсаар үргүй зардал болох вий гэсэн санаа зовнил олон нийтийн дунд байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ