Нисэх-Яармаг-Энхтайваны гүүр чиглэлийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр саадгүй зорчих болгох үүднээс хайсаар тусгаарлах туршилтын ажлыг хийж буй. Ингэснээр түгжрэл тодорхой хэмжээнд саарч, нийтийн тээврийн хурд нэмэгдэж, хувийн унаанаас татгалзах иргэд ихсэх үр дүнтэй болохыг албаныхан онцолсон. Тэгвэл 950 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй нийт 12 мянган метр урт хашааг замын нэгдүгээр эгнээг тусгаарлаж тавьсныг иргэд эсэргүүцэж байна. Түгжрэл бууруулах нэрийдлээр тусгаарлах хайс, хашаа байршуулж, туршилт гэж төсвийн хөрөнгийг үргүй зарахын оронд бодитой ажил хийхийг иргэд албаныхнаас шаардаж байгаа юм. Тодруулбал, нэг тэрбумын үнэлгээтэй тусгаарлалтын хашаанаас илүү бодит ажил хийхийг түгжрэлийн үндэсний хороо болон нийслэлээс иргэд шаардаж байна. Харин нэгэнт эхэлсэн ажлыг зогсоохгүй бөгөөд туршилтыг цаашид албажуулж, нэгдүгээр эгнээг тусгаарлах ажлыг сайжруулж, камержуулалтыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөнд саад учруулсан иргэд, жолоочдод хариуцлага тооцохоо албаныхан онцолсон.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн