surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Улсын Их Хурлын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэгт оролцлоо

Улсын Их Хурлын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн эрхийг хамгаалах хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр (2023.09.12) БНСУ-ын Үндэсний Ассамблейд зочилж, “БНСУ дахь гадаад иргэдийн хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн халамж ба тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” хэлэлцүүлэт оролцлоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын дэргэд дэх Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хорооноос санаачилсан уг хэлэлцүүлэг гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлэгт эрхлэх асуудлынхаа хүрээнд харьяа байнгын хороодын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Ким Ён Жү хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, өнөөдрийн үйл ажиллагаанд хүндэт зочноор Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Аливаа хэлэлцүүлгийг зохион байгуулахад Үндэсний Ассамблейн гишүүд сайн дураараа оролцдог ба өнөөдрийн арга хэмжээнд Аюулгүй байдал болон Нийгмийн асуудал эрхэлсэн байнгын хорооны гишүүд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье гэлээ.

Тэрбээр, уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэд, тэр дундаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж олгох асуудлыг хялбарчлах, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхэд оршиж байгаа юм. Учир нь манай улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн цөөнгүй хувь нь оршин суух эрхийн хугацаагаа хэтрүүлсэн байдаг. Үүнийг дагаад хүүхдийн сургууль, цэцэрлэг, бусад нийгмийн болоод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх нь хумигддаг. Иймд миний бие Үндэсний Ассамблейн дэргэд Хүүхдийн эрхийг хамгаалах дэд хороо байгуулж, Хүүхэд хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1