Олон нийтийн хэлж заншсанаар “Авлига хороолол” буюу “Акуа Гарден” төслийн эрчим хүчийг хязгаарласан билээ. Тэгвэл хоёр хоногийн өмнөөс эрчим хүчинд эргүүлэн холбосон байна.
Тодруулбал, Хотын даргын захирамжаар тус хотхоны дөрвөн блок барилгын хоёрыг нь нураах шийдвэрийг гаргасан. Улмаар хоёр блок барилгын эрчим хүчийг нь эргүүлэн өгчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Авлига хороолол бяртай юм билээ. Шүтье” хэмээн жиргэжээ. Зөвхөн Г.Дамдинням гэлтгүй эрх баригчид ч “Акуа Гарден” төслийн асуудалд “чих тавьж” байгаа байгаа бөгөөд уг барилгыг буулгах ёстой хэмээн үзэж байгаа юм. "Акуа Гарден" хорооллын хоёр блокыг албадан буулгах захирамж гарснаар хэдийн нэг сарын нүүрийг үзэх гэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр хотын даргын захирамжийг танилцуулж явсан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн тус хотхонд байр захиалсан иргэдтэй есдүгээр сарын 1-ний өдөр уулзахаар болсон билээ.
Харамсалтай нь байрны захиалга өгсөн оршин суугчдын мэдээлж буйгаар хэдийн 11 хоног өнгөрсөн хэдий ч одоог хүртэл тэдэнтэй уулзаагүй гэх мэдээлэл байгаа юм.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй