БНХАУ-ын Ханжоу хотноо удахгүй болох Азийн спорт наадамд Хойд Солонгос улс 191 тамирчнаа илгээнэ. Ханжоугийн Азийн наадмыг зохион байгуулагчид тэмцээний нээлт болохоос 10 хоногийн өмнө буюу Лхагва гаригт хэвлэл мэдээллийн албан ёсны хуудсаа нээжээ. Тус хуудаснаас оролцогч орнуудын мэдүүлгийн жагсаалтыг харахад Хойд Солонгос улс 18 төрөлд 191 тамирчин бүртгүүлсэн байна. Спорт наадам есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ныг дуустал үргэлжлэнэ. Хойд Солонгосын тамирчид байт харваа, уран сайхны сэлэлт, сагсан бөмбөг, луут завь, хөл бөмбөг, ширээний теннис, волейбол, хүндийн өргөлт зэрэг төрлүүдэд өрсөлдөнө. Индонезид 2018 онд болсон Азийн наадмаас хойш БНАСАУ анх удаа олон улсын спорт наадамд оролцох гэж байна. Тус улс Covid-19 цар тахлаас шалтгаалан 2021 оны Токиогийн олимпийг алгассан. Үүний дараа жил нь Бээжин 2022 өвлийн олимп болсон хэдий ч Олон улсын олимпийн хорооноос Хойд Солонгосыг оролцох эрхийг нь хассан юм. Эл хоригийг 2022 оны сүүлээр цуцалжээ. Ханжоугийн наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан. Хэрвээ цаг тухайдаа зохион байгуулагдсан бол Хойд Солонгос мөн л оролцох боломжгүй болох байжээ.
Индонезид болсон Азийн наадмын нээлтийн ёслолд Өмнөд Солонгос, Хойд Солонгосын тамирчид нэг туг дор хамтдаа жагссан. Хойд Солонгос тус тэмцээнээс 12 алт, 12 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, медалийн хүснэгтийн 10 дугаарт бичигдсэн амжилттайгаар нутаг буцаж байв. Тухайн үед спортын 17 төрөлд 167 тамирчин өрсөлджээ.
Эх сурвалж: YONHAP
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ