Өнгөрсөн баасан гарагт /2023.09.15/ 6.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж 2901 хүн нас барж, 5530 хүн гэмтэж, бэртсэн. Газар хөдлөлтийн дараа хүн аврагдах боломж хамгийн их байдаг 72 цаг буюу алтан хугацаа аль хэзээний өнгөрсөн. Гэхдээ нурангид дарагдсан хүмүүс үүнээс ч илүү удаан хугацааны турш амь тэмцсэний эцэст аврагдсан тохиолдлууд бий. Ийм учраас аврагчид итгэл тээн, хайгуулын ажиллагаагаа хичээнгүйлэн явуулж байгаа аж. Газар хөдлөлтийн үлдэц чичиргээ одоо хүртэл мэдрэгдэж буй. Үлдэгдэл чичиргээний улмаас Ими Н’Тала тосгонд нэг хүн бэртжээ. Гаднын орнуудаас аврах ажиллагаанд туслахаар ирсэн Катар улсын гал түймэртэй тэмцэх албаны ажилтан Фахас Абдулла Аль Досанри “Бид олон газар ажиллаж байна” хэмээж, зарим тосгонд авто замаар хүрэх боломжгүй хэвээр байгаа нь хүндрэл учруулж буйг ярьсан юм.
Газар хөдлөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдсэн тосгонуудад Мароккогийн засгийн газар майхан тарааж өгсөн байна. Тихт тосгоны оршин суугч, 18 настай Афра Фузиа “Бидэнд хоол хүнс, хөнжил хандивласан. Гэхдээ орогнох газар байхгүй. Удахгүй борооны улирал эхэлж, хүйтэрнэ. Энд зөндөө хүүхэд байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Korea Times, Al Jazeera
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо