Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд дунджаар 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол энэ оноос 420 тэрбумыг зарцуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд шинэ автобус оруулж ирж, ирэх он гэхэд нийтийн тээвэрт парк шинэчлэлт бүрэн хийгдэж, хангалттай хэмжээнд хүрэх талаар “Түгжрэлийн” сайд мэдэгдсэн. Нийслэл түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд бонд хүртэл гаргахаар ажиллаж байна. Тэгвэл байнга төрөөс татаас авдаг ямар ч ашиггүй гэж гомдоллож ирсэн энэ салбарт хуучин автобус нийлүүлэн төсвийн мөнгөнөөс завшсан хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, “Эрдэм транс” ХХК нийслэлийн нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ арлын дугаар болон оныг нь засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс мөнгө авсан нь тогтоогджээ. Өмнө нь, төмөр замын зүтгүүрийн оныг өөрчлөн өндөр үнээр худалдан авч байсан бол энэ удаад нийтийн тээврийн автобусын оныг өөрчлөн шинэ гэж төрд нийлүүлсэн хэрэг гарсан аж. Уг автобуснуудын арлын дугаарыг шалгаж үзэхэд хуучин автобус болох нь тогтоогдсон аж.
“Эрдэм транс” компани нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэхэн автобус явуулна гэж хуурамч арлын дугаартай, хуучин автобусуудыг Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон байна. ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэм транс” ХХК-ийн оффис болон нэр бүхий авто баазуудад нэгжлэг, шалгалт хийхэд нийт 189 автобусны 135-ыг нь ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлэн нийлүүлсэн нь тогтоогдсон байна.
Энэхүү компани нь 2020 онд мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж автобус нийлүүлсэн хэрэгт шалгагдаж байсан юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ