Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилга хамтран зохион байгуулж буй “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт Говь-Алтай аймгийн Алтай хотод өнөөдөр /2023.09.14/ эхэллээ.
Чуулганыг АМГТГ-ын дарга Л.Баярмандал нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Уул уурхай бол Монголын эдийн засгийн голлох салбар төдийгүй дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, нийт экспортын 93 хувийг эзэлдэг. Мөн ажил хөдөлмөр эрхлэлтэд өндөр жин дардаг том салбар юм. Энэ эерэг үзүүлэлтийг цаашид улам илүү өсгөхийн зэрэгцээ байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, олборлож түүхийгээр гаргадаг бус боловсруулж, аж үйлдвэржүүлэн, нэмүү өртгөө Монголдоо үлдээхэд төрийн бодлого чиглэж байгаа”-г онцолсон юм.
Тус өдөрлөгт баруун бүсийн таван аймаг Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгийд хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож байна.
Эрдэс баялгийн салбарын ашиг тус, түүний үр нөлөө, ил тод байдлыг оролцогч талуудад үнэн зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь энэхүү чуулга, уулзалтын зорилго юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн