Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарласанаар ил уурхайн үйл ажиллагаа зогсжээ. Шалтгаан нь хэд хэдэн үндэслэлтэй. Үйлдвэрчний эвлэлээс цалингийн хэмжээг 50 хувиар өсгөхийг шаардсан. Амьдралд нийцсэн шаардлага.
Гэвч нөгөө шаардлага нь эцэг эх нь тухайн үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан тохиолдолд хүүхдээ орондоо ажилд оруулдаг байсан тогтолцоог Г.Ёндон захирал болиулсантай холбоотой.
Болсон болоогүй ажлаа мэддэггүй хүнийг ажиллуулж байсанаас сонгон шалгаруулалтаар ажилчдаа бүрдүүлэх зорилгоор эрхэм захирал тийм шийдвэр гаргаж. Тэр нь ч зөвдсөн.
Гэвч түүнийг сэнтийгээс нь унагах зорилготой байх магадлалтай. Зориудаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг зогсоож, ажил хаялт зарласнаар хэн нэгний алсаас шидсэн чулуу байж мэдэх талаар учир мэдэх хүмүүс ярьж байна.
24500 иргэний эрх ашгийг хохироож “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон талаар эх сурвалжууд хэлж байсан удаатай.
“Зэс эрдэнийн хувь" ХХК нь Эрдэнэт үйлдвэртэй 20 жилийн хугацаатай гэрээг үндэслэн банкны зээл авч, хөрөнгө оруулагч татан оролцуулж үйлдвэрээ барьсан. Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит болонгуут иргэдийнхээ халаасанд яагаад гар хүрэх болов. Үүний цаана хэн байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ нь эхнэрийхээ дүү н.Отгонбаяраар дамжуулан түүний найз болох Ч.Мөнхжаргал нь "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн 28 хувийг эзэмшиж байна.
Гэр бүлийн дээрх нөхдүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийг барьж дээрх хувийг эзэмшиж байж болзошгүй хэмээн хардаж байгаа талаар Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилчид хэлсэн удаатай. Мөн Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн Банкны дэд захирлаар ажиллаж байхдаа "Зэс эрдэнийн хувь" ХХК-ТУЗ-ийн даргад 4.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Хэрэг үүсгээд шалгасан ч хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.
Энэ бүгдээс харахад ажил хаялтын цаана улс төрийн томоохон албан тушаалтан байх магадлалтай.
Үргэлжлэл бий...
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ