Түгжрэл өдрөөс өдөрт нэмэгдэж, автобусны хүрэлцээ муу, иргэд нь чихэлдэж багтаж ядан байхад 50-70 шинэ автобусыг үйлчилгээнд гаргахгүй зогсоолд байршуулсан талаар цахим орчимд тархсан. Тэгвэл энэ асуудал дээр Түгжрэлийн сайд өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Одоо бүр байтлаа улайм цайм увайгүй гөрдөж худлаа мэдээлэл цацаад эхэллээ! Сүүлийн үед хуурамч пост, худал гуйвуулсан мэдээлэл хэрээс хэтэртэл цацаж байгаа ч миний хувьд сөрөг зүйлээс ч эерэгийг олж харахыг хичээдэг хүн.
Миний авсан гэх ийм автобуснууд хаа ч байхгүй! Тийм учраас шинээр хадгалаад байгаа газар ч байхгүй шүү.
Засгийн газрын дэмжлэгээр Нийслэлийнхэн хэрэгжүүлж буй Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн II үе шатны ажил дөнгөж саяхнаас хэрэгжиж эхэлсэн. Ногоон өнгөтэй цахилгаан цоо шинэ автобуснууд цөөн тоогоор Энхтайвны өргөн чөлөөнд явж буй. Hyundai county солонгос дунд оврын 50 шинэ автобус ороод ирсэн. Гэр хорооллын алсагдсан хэсгүүдийн үйлчилгээнд удахгүй гарна. Ойрын үед Daеwoo дизель ногоон цоо шинэ автобуснууд орж ирэхээр замдаа яваа. Бас шинээр автобааз бариулах, шинэ чиглэл нээх, шинэ терминал бариулах зураг төслийн ажлыг хийлгэх, нийтийн тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулах зэрэг ажлууд хийгдэж байна. Удирдлагыг нь ч шинэчилсэн.
Илт худал мэдээлэл цацаж, түүгээрээ намайг гутаана гэж зорьж байгаа бол эндүүрч байна.
Анх нийслэл хотыг хулгайлж, дээрэмдэж байхад нь эсэргүүцэж тэмцээгүй хүмүүс, бас хотын хөгжлийг гацаагч, тэдний ойрын хүмүүс өнөөдөр түгжрэлтэй тэмцэж буй мань мэтийг тасралтгүй гүтгэн гүжирдэх замаар цахимаар яллаад хотын хөгжлийн гэмтэн буруутан болгоно гэж санаж байгаа бол санасны гарз! 2012 оноос хойш Төрийн албанд миний бие 7 жил огт ажиллаагүй. Үнэндээ энэ нь хотын хөгжлийг ухраагчидтай хийсэн миний тэмцлээс үүдсэн он жилүүд байсан. УИХ-д 2020 онд эргэн сонгогдож орж ирээд нийслэл хотын хөгжил, хууль ёс, шударга ёсыг тогтоох үйлсэд чадлынхаа хэрээр зүтгэсэн, өнгөрсөн оны 9 дүгээр сард Ерөнхий сайдын шийдвэрээр олон арван жилийн хур хог шиг болсон асуудлыг шийдэхэд бодлого зохицуулалт хийх хүнд хүчир албанд тохоон томилогдоод салангид, уялдаагүй байгууллагуудыг цэгцлэх, түгжрэл, төвлөрөл сааруулах ЗГ-ын бодлогын чиглэлийг тодорхой болгох ажлуудыг дэс дараатай хийгээд явж байна.
Ийм увайгүй худлыг цацаж түгээж буй “Үнэнийг мэдээлнэ” гэсэн уриатай цахим сайтад харамсч байна.
Худлаар нийгмийг эрүүлжүүлдэггүй юм. Тэр тусмаа буруу аргаар! Олон жил орхигдож хаягдсан “Нийтийн тээвэр”-ийг УИХ, ЗГ-ын бодлогын төвд оруулах ажлыг хийж буй этгээд нь миний бие өөрөө. Энэ дампуу байдалд орсон салбарт бодит дэмжлэг үзүүлж, хэвийн байдалд оруулахыг чармайж байна. Гэтэл аль хэдийнээ уналтад орчихсон энэ салбарыг гацаагаад баллаад байгаа аятай гүтгэх.
Шүүмжлэл бодит, эрүүл байж гэмээн нийгэмдээ тусаа өгдөг гэдгийг сануулъя!” гэлээ.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна