Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн өдрүүдэд БНСВУ-д айлчилсан. Айлчлалын үеэр тус улсын хуулийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон монгол хүмүүсийн талаарх мэдээллийг өгчээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 9 иргэн гэмт хэрэгт холбогдсоны улмаас БНСВУ-д ял эдэлж байгаа аж. Тэдний хоёр нь тус улсын өмнөд хэсгийн Бинь Туан мужийн Ту Дык хорих ангид цахим залилангийн гэмт хэрэгт буруутгагдаж ял эдэлж байна. Дээрх хоёр иргэд тус улсын шүүхээс 8-10 жилийн хорих ял оноосон бөгөөд 4 жил гаруйн ялыг эдлээд байгаа аж. Түүнчлэн 2022 оны зургадугаар сард манай улсын нэр бүхий 7 иргэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, хууль бусаар олсон бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт холбогдуулан Ханой хотын Цагдаагийн газраас цагдан хорих, яаралтай баривчлах тухай тогтоол гаргаж, түр саатуулах шийдвэр гаргасан байна. Дээрх иргэдийн эрүүгийн хэргийн шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард болсон бөгөөд уг шүүх хурлаар нэр бүхий 7 иргэнээс 6 иргэнийг бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож 8 жил, 1 иргэнийг гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг захиран зарцуулах, эх үүсвэрийг нуун дарагдуулах зүйл ангиар тус тус буруутгаж 3 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Зүүн өмнөд Азийн бусад улс орнууд болох Камбож, Малайз зэрэг улсад зорчсон Монгол иргэд Вьетнам Улсад очиж хулгайн хэрэгт холбогдох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгджээ. БНСВУ-ын тухайд ялын бодлого чангатай тул гэмт хэрэг үйлдэхгүй, холбогдохгүй байхыг сэрэмжлүүлье.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн