Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзсан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун харих замдаа өчигдөр Комсомольск-на-Амуре хотод саатаж, сөнөөгч онгоцны үйлдвэртэй танилцжээ. Тэрбээр хуягт галт тэргээрээ Ням гарагт Пёньян хотоос гарсан юм.
Кимийг ОХУ-ын үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров дагалдсан байна. Хабаровкс муж дахь Юрий Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрт зочлохдоо Ким олон зориулалтын Су-35 сөнөөгч онгоц болон шинэ Сухой Суперджет-100 онгоцны сүүлийн шатны угсралтын явцтай танилцсаныг РИА Новости агентлаг мэдээлжээ. Мөн үйлдвэрээс гарсан шинэ Су-35 онгоцны туршилтын нислэгийг ажигласан байна. Умард Солонгосын агаарын хүчнийг шинэчлэх зорилготой Ким уг үйлдвэрт зочилсон байж магадгүйг ажиглагчид хэлж байна. “Умард Солонгос хөөрөх зурвасаа 300 метрээр сунгаж, шинэ ангар барьсан нь илүү том, хүнд сөнөөгч онгоцтой болох бэлтгэл ажил байж магадгүй юм” гэж Өмнөд Солонгос дахь Солонгосын Батлан Хамгаалах Сүлжээ судалгааны хүрээлэнгийн захирал И Ил Вү ярьжээ. “Пёньяны дэглэм одоо МиГ-29 онгоцнуудтай. Су сөнөөгч онгоц үүнээс том бөгөөд хүнд байдаг” гэж тэр цааш үргэлжлүүлсэн байна. Гэхдээ Орос улс одоогоор Су онгоцны экспортын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй байгаа тул хуучин МиГ-29 онгоцнуудаа Умард Солонгост нийлүүлэх ч магадлалтайг бас тайлбарлажээ. Одоо ОХУ-ын арми 240 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоцтой юм байна.
Эх сурвалж: Korea Times
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо