Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усайн Болтын данснаас олон сая доллар алдагдсан гэх хэргийн мөрөөр шалгаж эхэлснээ Ямайка улсын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Шалгалтын хүрээнд Ямайкын санхүүгийн зохицуулах байгууллага тус улсын нийслэл Кингстон хотод бүртгэлтэй Stocks & Securities Ltd хөрөнгийн менежментийн компанид хяналтаа тогтоосон байна.
Болт тус компанитай сүүлийн арав гаруй жил хамтран ажиллаж, хөрөнгөө удирдуулдаг байжээ.
“Лхагва гарагт ноён Болт дансны үлдэгдэл нь өөрчлөгдсөнийг анзаарсан. Тэр энэ байгууллагатай 10 гаруй жил хамтран ажиллаж байгаа. Одоо түүний хөрөнгө оруулалтын багцыг нарийвчлан шалгаж байна” гэж нэрт тамирчны менежэр Нажент Уолкер хэвлэлд ярьсан байна. Олимпын найман алтан медаль, дэлхийн аваргын 11 медальтай Усайн Болт 2017 онд хөнгөн атлетикийн спортоос зодог тайлсан юм.
Тэрбээр 2008 оны Бээжингийн зуны олимпын наадамд 100 болон 200 метрийн зайн уралдаануудад шинэ дээд амжилт тогтоосноор дэлхий дахинаа алдаршиж байв.
Одоо ч түүний дээрх зайнуудад тогтоосон дээд амжилтууд эвдэгдээгүй байгаа юм.
Хөнгөн атлетикаас зодог тайлсныхаа дараа тэрбээр мэргэжлийн хөл бөмбөгчин болох гэж хэсэг оролдоод төдийлөн амжилт олоогүй. Болт 2018 оны нөхөрсөг тоглолтод Австралийн А-Лигийн "Central Coast Mariners" клубийн бүрэлдэхүүнд анх талбайд гарч байжээ.
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ