surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын нүүрсний хамтрагч Д.Наранхүү нүүр хувиргах мэс засалд орж, Хятад иргэний нэрээр байр түрээслэн аж төрж байжээ

Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын нүүрсний хамтрагч Д.Наранхүү нүүр хувиргах мэс засалд орж, Хятад иргэний нэрээр байр түрээслэн аж төрж байжээ

АТГ-ынхан гадны улсуудын тусгай албадтай хамтран, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Н-ийг саатуулсан, эх оронд нь удахгүй авчирна гэх мэдээллийг өгөөд буй. Тэгвэл нүүрсний хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, улмаар БНХАУ-ын Шанхай хот, Макао зэрэг бүс нутгуудаар зорчин, царай төрхөө хувиргаад байсан Н гэж хэн бэ? Н гэдэг үсгийн товчлол нь Д.Наранхүү. Д.Наранхүү нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн албан ёсны бие төлөөлөгчөөр ажиллаж байсан. Д.Наранхүү нь ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой ойрын хүн бөгөөд Ш.Раднаасэд, Д.Ариунболд нар Говь-Алтай аймагт хамт ажиллаж, албан байгууллагуудад автомашин, малчдад өвс тэжээл, бэлэн мөнгө зэргийг тараах үед гар бие оролцож байсан нэгэн юм.

АТГ-аас явуулсан ажиллагааны хүрээнд Д.Наранхүү урд хөршид олон танилтай нь тогтоогдсон бөгөөд, нүүр хувиргах мэс засалд орж, хятад иргэдийн нэр дээр байр түрээслэн ашиглаж байжээ. Д.Наранхүүг өнгөрөгч баасан /2023.09.15/-ны өдөр саатуулсан. Хурууны хээ нь таарч буй ч гадаад паспортын нүүр зураг зөрсөн байдалтай байгаа аж. Д.Наранхүүг эх оронд нь авчирч, нүүрсний хэргээр бусдад авлига зуучилсан, мөнгө угаасан хэргүүдээр яллагдагчаар татан шалгах юм байна.  

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1